Imagination is the highest form of research. Albert Einstein

Асашёрю их аварга зодог тайлахаа мэдэгдэв.

Арлын орныг үндэсний спортыг Монгол спорт болгож чадсан Асашёрю их аварга маань зодог тайлах тухайгаа 20 гаран минутын өмнө мэдэгдсэн тухай харамсалтай мэдээг миний бие дамжуулж байгаадаа тун их харамсаж байна.

Энэ мэдээг: Эндээс Япон хэл дээр болон, эндээс Англи хэл дээр уншиж болно.

Тэрээр сүүлийн үед хүн зодсон хэргээр нилээд хэл аманд өртөж, шүүмжлэлийн бай болж сэтгэл зүйн хүнд дарамтад байсан юм.

Аварга мэдэгдэхдээ: "Нийгэмд шуугиан тарьж төвөг удлаа, одоо сэтгэл онгойх шиг болж байна. Зодог тайлж байна" гэжээ. Өнөөдөр орон нутгийн цагаар 15.19 минутад зодог тайлах тухайгаа зарлаж мэдэгдэл хийнэ гэж өөр нэг эх сурвалжаас мэдэгдлээ.

15 цагт NHK телевизээр "Үүнээс өөр эл асуудлыг шийдэх аргагүй байлаа" гэж мэдэгдсэн байна.

Энэ тухай Ийгл телевизээр Монголын ард түмэн хэлэлцүүлэг явуулж байна.

Дагваа, сэтгэлээр унахгүй шүү. Чамайг дийлэхгүй болохоороо аргаа барсандаа ийм арга хэрэглэж байна. Эх нутагтаа ирээд үндэснийхээ бөхийг барилдан эх нутагтаа жаргалаа эдэл. Welcome back!

Эх сурвалж www.monkey.mn