Imagination is the highest form of research. Albert Einstein

Бидэнд хэрэгтэй байгаа шилдэг 10 технологийн дэвшил

10. Reach the Core of the Earth
Дэлхийн цөм рүү хүрэх оролдого нь бүтэшгүй зүйл хэмээн зарим хүмүүс боддог. Дэлхийн төвд байгаа асар их даралт болон жинтэй цөмрүү очих боломж одоогоор байхгүй л байгаа. Аян зам амаргүй бөгөөд хэцүү байх боловч манай дэлхий дээрхи энергийн эх үүсгүүрийн зарим нэгэн асуудлыг шийдэж чадна хэмээн үздэг байна.



9. Nanotechnology
Nano technology нь орчин үеийн бүхийл салбарт хувьсал авчрах үндэслэлтэй технологи билээ. Хэрвээ nano technology өндөр хэмжээнд хөгжвөл молекулын хэмжээнд бид ямар нэгэн зүйл хийж чадхаар болох юм.

8. Theory of Everything
Эрдэмтэд орчлон ертөнцийн таталцал хөдөлгөөн гэх мэт зүйлсүүдэд ямар нэгэн хариулт байгаа хэмээн үргэлж найдаж байдаг.




7. Space Elevator
Сансарт аялах хамгийн хялбар арга бол Space цахилгаан шат хэмээн үзсээр байна. Гэвч дэлхий дээр одоогийн байдлаар байгаа хамгийн өндөр байшингуудаас хэдэн мянга дахин өндөр цахилгаан шат хэрэгтэй. Сонирхолтой нь таньд ч бидэнд төсөөлөгдөхөөргүй л юм байна. :)


6. Travel to Mars
1969 онд хүн төрлөхтөний төлөөлөгч Саран дээр алхахтай зэрэгцээд бусад гариг дээр очиж болох юм байна гэсэн итгэл найдвар бидэнд төржээ. Хэрвээ Mars гаригт нарийвчилсан судалгаа хийж чадвал бидний ирээдүй тэнд байгаа хэмээн итгэх эрдэмтэд их байгаа аж.


5. Cure for Cancer
Ихэнх өвчнийг эдгээж чадаж байгаа боловч одоог хүртэл хорт хавдартай бид тэмцсээр байгаа. Хэрвээ энэ талын судалгаа сайн хийгдэж өвчнийг эдгээж чадвал бид нэг жилд алдаж байгаа 7 сая хүнийг аварч болохоор байна.


4.Clean Energy
Чулуужсан түлшээр бид одоог хүртэл эрчим хүчнийхээ хэрэгцээг хангасаар ирсэн. Ойрын хугацаанд дэлхийн газрын тосны нөөц шавхагдах аюултай байгаа энэ үед бидэнд хэрэгтэй энергийн эх үүсгүүр нь яахын аргагүй цэвэр энерги сэргээгдэх эрчим хүч. Энэ салбарын хөгжил бидэнд олон зүйлийг авчрах байхаа.

3. Head Transplant
Мэс заслын аргаар эрхтэн шилжүүлэн суулгах технологи хөгжиж байгаа боловч хүний толгойг шилжүүлэн суулгах нь төвөгтэй бөгөөд амаргүй ажил юм.



2. A Colonized Moon
Дундад зууны улсууд колони орнуудтай болохын төлөө дайн хийж байсан бол орчин үед хүн төрлөхтөн Сарыг колончлох аян морьдоод байна. NASA болон бусад улсуудын сансар судлалын төвийн эрдэмтэд энэхүү мөрөөдөл гэмээр зүйл нь боломжтой зүйл хэмээн хэлсэн байна. Ааваа би авга ахын руу явах гээд Сар луу явах тийз авчихаад ирлээ гэх вий дээ :)

1. DNA Computer
DNA computer молекулын түвшинд таны биеийн генетик мэдээллийг авч программчлах боломжтой. Тэгэхээр Terminator-ийн үе айлсуй хүмүүсээ ккк Анхаарал тавьсанд баярлалаа.
Эх сурвалж: http://top-10-list.org