Imagination is the highest form of research. Albert Einstein

Pru нэмэлт батерейтай Nissan Leaf

Орчин үед electric машин ихээхэн хөгжиж байгаа боловч түүний дан ганц цэнэглэлттэй батерейгаараа туулах зам нь төдийлөн их биш байгаа билээ. Nissan Leaf загварын electric машин нь нэг удаагийн цэнэглэлтээр 160 км явж чаддаг бол түүний энэхүү үзүүлэлтийг ихэсгэх технологи гарсан байна. Pru (Power Regeneration Unit) загварын Nissan Leaf цахилгаан машин нь 1200 км замыг туулах хүчин чадалтай бүтээгдсэн байна. Уг машинд lithium-ion батерей нэмэлтээр чиргүүлэнд суурилуулагдсан бөгөөд нэмэлт ачаа хэрэгсэлээ мөн авч явах боломжтой бүтээгдсэн байна.