Imagination is the highest form of research. Albert Einstein

2010 оны шинжлэх ухааны гайхамшигтай агшин

Ширээний теннис тоглодог Terminator
TOPIO 3.0 нь ширээний теннис тоглодог robot юм. Vietnam-ийн robot үйлдвэрлэгч пүүс болон TOSY-гийн бүтээл бөгөөд нарийвчлал сайтай камерийн тусламжтай бөмбөгөө онож өрсөлдөгчөө хүнд байдалд оруулдаг аж.
Delhi хотын шинэ метроны шугам
Энэтхэгийн New Delhi-д ашиглалтанд орсон шинэ метроны шугаман дотор ажилчин зогсож байна. 10 сард болсон Хамтын нийгэмлэгийн орнуудын наадамд бэлдэж байх үед. Хүн ам олноор төвлөрсөн хотын доогуур тавигдсан тул бэхэлгээ маш ихээр шаардагдсан бөгөөд 14 ширхэг хонгил ухагч машин (tunnel-boring machines) ашигласан байна.
Зургаан хуруутай охин
11 настай Salu Raikwar охин эхээс зургаан хуруутай төрсөн бөгөөд тэрээр Энэтхэгийн Bhopal хотын ойролцоох хортон шавьж устгах химийн бодисны үйлдвэрийн ойролцоо амьдардаг аж. 1984 оны 12-р сард 27 тонн химийн хорт бодис тус үйлдвэрт алдагдсаны улмаас 6000 хүн нас барж байгаль орчин болон хүмүүсийн ургын хөгжилд хортой хөнөөл учруулсан байна.
Оскар муур
Их Британы Оскар нэртэй муур нь хөдөө аж ахуйн золгүй явдалын улмаас хойд хоёр сарвуугаа алдаад байсан юм. Гэвч эрдэмтэд түүнд ахин хэвийн алхаж гишгэхэд нь тусласан юм. Эрдэмтэд түүний шагайнд нь шууд холбогдохоор хиймэл гуя залгах мэс засал хийсэн бөгөөд үүнийгээ "exoprosthesis" хэмээн нэрийдсэн байна.
Олон улсын сансарын станцыг сайжруулах
АНУ-ын сансарын нисгэгч Robert Behnken задгай сансарт 5 цаг 54 минут ажилласаны үр дүнд сансарын станцын гадна талд нэмэлт камер суулгаж мөн станцын битүүмжлэлийг сайжруулсан байна. Станцыг сайжруулсанаар хүн амьдарч болох орон зай хоёр дахин ихсэж
эх дэлхийг 360 градусын өнцгөөр 7 цонхноос харж болохоор болжээ.
Dubai хотын хөгжил
Зүүн гар талын зураг нь Dubai хотын 2000 оны зураг харин баруун талынх нь өнөөгийн Dubai билээ.
Зүрхний булчингийн эд эс
Доорхи зурагт ногоон өнгөөр дүрслэгдсэн нь залуу хүний зүрхний булчингийн эсүүд бөгөөд улаан өнгөөр дүрслэгдсэн нь үхжиж байгаа эд эсүүд аж.
Tutankhamun хааны эмээ
3300 жилийн настай занданшуулсан шарилыг Tutankhamun хааны ээжийнх нь шарил хэмээн эрдэмтэд таамаглаж байсан боловч үнэн хэрэгтээ түүний эмээгийнх нь занданшуулсан шарил байсан аж.
Ostracod
425 сая жилийн настай дун хэлбэрийн хавч биетэний гадаад болон дотоод байдлыг нь судалсан байна. Хавч биетэн нь 5 мм урттай.
Нарны эрчим хүчээр ажиллах хамгийн том завь
Швейцарийн PlanetSolar компани сэргээгдэх эрчим хүчээр ажиллах завь зохион бүтээж туршсан байна. 15 сая долларын өртөгөөр бүтсэн уг завь нь 500 метр квадрат талбайд нарны эрчим хүч цуглуулах хавтан суурилуулсан байна.
"Eyjafjallajokull"
Исландын галт уулын дэлбэрэлтнээс болж 4-р сарын турш Европын холбооны улсуудын нислэгүүд бүгд цуцлагдаж байв.
Дэлхийн шилдэг тэсрэх бөмбөг илрүүлэгч
Afghanistan улсад олон улсын цэргийн эвсэл нэвтэрсэнээс хойшх 6 жилийн хугацаанд Пентагон 19 тэрбум доллар цэргийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ их зардлын нэгээхэн хэсэг нь газарт булсан тэсрэх бөмбөг илрүүлэх техник технологи билээ. Их хэмжээний хөрөнгө зарцуулсаны эцэст одоогийн байдлаар ямар ч техник технологоос илүү нохой дэлхийн хамгийн сайн тэсрэх бөмбөг илрүүлэгч хэмээх дүгнэлтэнд хүрсэн байна.
Дэлхийн хамгийн урт туннел
Альпийн нуруунд 14 жил үргэлжилж байгаа дэлхийн хамгийн урт туннел нь одоогийн байдлаар 57 км үргэлжилж байгаа билээ. Төсөл 2017 онд дуусах бөгөөд нийт урт нь 151 км болох аж.
Нисэх онгоцны оршуулга
Arizona мужийн Tucson-ны ойролцоо орших нисэх онгоцны оршуулгад 5000 онгоц оршуулагдсан.