Imagination is the highest form of research. Albert Einstein

Google Body Browser

Google компани саяхан өөрсдийн бүтээсэн шинэ WebGL application болох Google body browser-ээ танилцуулсан байна. Уг browser-д та хүний бие эд эрхтэнүүдийн байршил, бүтэцийг харж болох бөгөөд анатомийн талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болохоор юм байна. Google body browser нь Chrome 9 Beta, Chrome 9 Dev Channel, Chrome Canary Build болон Firefox 4 beta хөтлөгчүүдэд ажиллах юм байна. Би сая Google Chrome 9 beta дээр туршиж үзлээ. Маш гайхалтай browser болжээ. Анагаах ухааны их сургуулийн анатомийн багш нарт атаархчихлаа тэд хичээл ороход амар болох нь.