Imagination is the highest form of research. Albert Einstein

Qatar-ийн халуунтай тэмцэнэ

Өнгөрсөн онд FIFA-гаас Дэлхийн аврага шалгаруулах тэмцээний эрхийг авч чадсан улс Qatar билээ. Гэвч Qatar 2022-т нэг асуудал тулгараад байгаа нь цаг агаарын байдал билээ. Qatar-т 6 болон 7-р саруудад целсийн 50 градус хүртэл халдаг тул тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд хүндрэлтэй байх юм. Шалгаруулалтын үеэр Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Sepp Blatter зохион байгуулагчдад хандан тэмцээнийг өвөл явуулах санал тавьсан. Тэгвэл одоо Qatar-ийн халуун цаг агаараас айх хэрэггүй болсон хэмээн зохион байгуулах комиссийнхон болон Qatar-ийн их сургуулийн эрдэмтэд хэлж байна. Тэмцээн зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нарны эрчим хүчээр ажиллах агааржуулалтын систем ажилуулах бөгөөд энэ системд нэмэгдэж нарны тусгалыг хаах "хиймэл үүл" зохион бүтээх ажилдаа орсон байна. Уг хиймэл үүл нь гелийн хийгээр дүүргэгдсэн нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтангуудаас гарах цахилгаан эрчим хүчээр ажиллах 4 хөдөлгүүрээс бүрдэх аж. Хиймэл үүлийг алсаас удирдах автомат системээр удирдах бөгөөд нарны хөдөлгөөнийг даган автоматаар байршилаа өөрчлөх юм.