Imagination is the highest form of research. Albert Einstein

Шинэ загварын пуужинт онгоц Парис Токиогийн чиглэлд 2,5 цаг аялана

Европын нисэх хүчний хамгаалалт, сансрын албаныхан (EADS) энэ сарын 20-ны өдөр өөрсдийн дуунаас хурдан байгаль орчинд ээлтэй пуужинт онгоцныхоо "Zero Emission Hypersonic Transportation" (Zehst) загварыг олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү төслийг 2050 онд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд уг онгоцоор Парис-Токиогийн чиглэлийн аялалд 2,5 цаг зарцуулах аж. EADS-ийн ерөнхий техникийн ажилтан Jean Botti Парисын олон улсын агаарын шоун дээр хэлэхдээ - Ирээдүйн иргэний нислэгт ашиглагдах онгоцнууд бүгд ийм болно хэмээн мэдэгдсэн байна.
Далайн замагнаас гарган авсан био түлш ашиглан ажиллах энгийн хөдөлгүүрээр газраас хөөрөх ба өндрөө авсныхаа дараа тийрэлтэт хөдөлгүүр ажиллан онгоц нисэх юм. Тийрэлтэт хөдөлгүүр нь устөрөгч болон хүчилтөрөгч ашиглан ажиллаж яндангаас зөвхөн усны уур гарах аж. Мөн газардах үедээ био түлшээр ажиллах энгийн хөдөлгүүр ашиглан газардах учир байгаль орчин ээлтэй бүтээл болж чадна гэжээ.