Imagination is the highest form of research. Albert Einstein

Beijing-Shanghai-г холбосон өндөр хурдны галт тэрэгний нээлт болно

Бээжингээс Шанхайн чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний нээлт энэ долоо хоногт болох гэж байна. Уг өндөр хурдны галт тэрэг нь цагт 300 км хурдлах бөгөөд 1320 км замыг 4 цаг 48 минутад туулах аж. Гурван жилийн өмнө цаасан дээр байсан уг төслийг Хятадын инженер техникийн ажилчид асар богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Төмөр замын дагуу 288 гүүр барьж, 21 туннель ухан гаргасан байна. Нийт төмөр замын урт дагуу 80%-д нь өндөр хүчдэлийн шугам байрласан бөгөөд уг төсөлд 34,2 тэрбум доллар зарцуулсан байна. Хятадын засгийн газар уг төслийн дараа Бээжин-Лондон хотуудыг холбосон төмөр замын төсөл мөн Бээжин-Лаос чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ.