Imagination is the highest form of research. Albert Einstein

Орчин үеийн Камиказе Fukushima-д

Ирээдүйн Япон орныг хөгжүүлэх, сэргээн босгох нь залуу үеийнхэний ажил, харин миний хийж чадах ажил бол газар хөдлөлт болон цунамигаас үүдэлтэй гарз хохиролыг арилгах, цацраг идэвхит бүсэд ажиллах нь зөв зүйтэй алхам юм хэмээн тэтгэвэрт гарсан инженер Yasuteru Yamada хэлсэн байна. 72 настай тэтгэвэрт гарсан инженер Yasuteru Yamada цацраг идэвхит бодист хордсон Fukushima-гийн атомын цахилгаан станцын ойр орчимд ажиллах зүрх зоригтой тэтгэвэрт гарсан хүмүүсийг хайж байгаа аж. Одоогийн байдлаар түүний энэхүү Камиказе болох уриалгад 200 гаран тэтгэвэрийн насны хөгшчүүл нэгдээд байгаа юм. Би одоо 72 настай, магадгүй 13-15 жил амьдарч болох юм гэхдээ цацраг идэвхит бодис 20-30 жил түүнээс ч цааш хор хөнөөлөө учруулна. Хөгшчүүл бид энэхүү гарз хохиролыг бага ч болов арилгахын төлөө ажиллах хэрэгтэй хэмээн BBC-гийн сурвалжлагчид ярьсан байна.