Imagination is the highest form of research. Albert Einstein

Mars Rover-т 44 сая доллар хэрэгтэй

Энэ оны намар хөөргөх төлөвлөгөөтэй байгаа Mars гарагыг судлах судлаачын төсөлд 44 сая доллар нэмж хэрэг болохоор байна хэмээн NASA-гийн санхүүгийн шинжээч генерал Paul Martin мэдэгдсэн байна. Mars гарагыг судлах Curiosity судалгааны төхөөрөмжийн төслийг Mars Science Laboratory гүйцэтгэж байгаа бөгөөд уг гараг дээр амьд биет амьдарч болох эсэх, бичил биетүүдийн амьдрах чадварыг судлах гэх мэт олон туршилт судалгааны ажлуудыг хийх юм. Судалгааны төхөөрөмж нь Mars гараг руу 8 сар аяласаны эцэст түүний агаар мандалд нэвтрэх бөгөөд гарагын гадаргууд тийрэлтэт хөдөлгүүртэй буулгагч кран (sky crane) ашиглан газардах юм. Дашрамд сонирхуулахад Titanic болон Avatar киноны найруулагч James Cameron энэхүү судалгааны төхөөрөмжид өөрийн 3D камерийг суурилуулж гарагын гадаргуугын бүтцын талаар мэдээлэл цуглуулан дараачийн хийх кинонууддаа ашиглах гэж байгаа билээ.