Imagination is the highest form of research. Albert Einstein

Саудын Араб дэлхийн хамгийн өндөр Хаант улс цамхаг босгоно

Өнгөрөгч онд Дубай хотноо дэлхийн хамгийн өндөр цамхаг Burj Khalifa баригдаж дуусан нээлтээ сүр дуулиантай хийсэн билээ. Burj Khalifa нь 800 метрийн өндөртэй баригдсанаараа дэлхийн хамгийн өндөр цамхагт барилга болж байсан бол энэхүү үзүүлэлтийг тун удахгүй эвдэж магадгүй болоод байна. Саудын Арабын Улаан тэнгисийн эрэгт орших усан боомттой Jeddah хотноо 2016 он гэхэд 1000 метрийн өндөртэй Хаант улс хэмээх цамхагт барилга сүндэрлүүлэн босгохоор болсон байна. Энэхүү цамхгийн загварыг Adrian Smith , Gordon Gill гаргасан байна. Adrian Smith нь Burj Khalifa цамхгийн загварыг гаргаж байсан туршлагатай мэргэжилтэн билээ. Хаант улс цамхгийн загварыг цөлд ургадаг 3 дэлбээтэй нэгэн ургамлаас санаа аван гаргасан байна. Цамхаг 157 давхартай бөгөөд нийт 1,23 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.