Imagination is the highest form of research. Albert Einstein

Японы тэргүүн баян 26 тэрбум долларын төслөө танилцуулав

Японы SoftBank-ий үүсгэн байгуулагч, үүрэн харилцаа холбооны салбарт тэргүүлэгч тэргүүн баячуудын нэг Масаёоши Сон тус улсын эрчим хүчний дэд бүтэцийг үндсээр нь өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Түүний төлөвлөгөөгөөр Япон улс атомын цахилгаан станцаас татгалзан 2030 он гэхэд тус улсын эрчим хүчний хэрэглээ, дэд бүтэц болон эх үүсгүүрийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр бүрэн солиход орших болно гэжээ. Forbes сэтгүүлээс Масаёоши Сонийг хамгийн өглөгч бизнес эрхлэгч хэмээн тодорхойлсон бөгөөд тэрбумтануудын жагсаалтын дээгүүрт бичигддэг аж. Тэрбумтан Сон энэхүү төслийг ихээхэн зориг гарган хэрэгжүүлж ирээдүй хойч үедээ буян үйлдэхийг бүх Япончуудад уриалсан байна. Тэрээр энэхүү төсөлд зориулж өөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум доллар зориулан өгсөн бөгөөд ахин мөнгө гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Эцэст нь атомын цахилгаан станц бидэнд хэрэггүй гэдгийг Фүкүшимагийн осол харууллаа цаашид энэхүү аюултай эрчим хүчний эх үүсгүүрээс татгалзъя хэмээн уриалсан байна.