Imagination is the highest form of research. Albert Einstein

Хятад улс нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулалтаараа дээд амжилт тогтоов


АНУ өнгөрөгч оны зуны сүүлчээр албан бус тооцоогоор 10 ГВ нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулсан бол Хятад улс үүнээс ч дутахааргүй амжилтийг энэ салбарт үзүүлээд байна. 2013 оны үзүүлэлтээр урд хөрш нийт 12 ГВ суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр ашиглалтанд оруулсан байна. Тэд ирэх 2014 онд 14 ГВ нарний үүсгүүр барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь энэ төрлийн салбарт дэлхийн тэргүүлэгч орон болгон харагдуулж байгаа билээ. Цөмийн реакторуудаасаа татгалзан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү ашиглахаар зорилт тавьж байгаа Герман улс өнгөрсөн жил 3,3 ГВ үүсгүүр суурилуулсан байна. Энэхүү дээд амжилтын гол шалтгаан нь сүүлийн таван жилийн хугацаанд нарны хавтаны үнэ мэдэгдэхүйц хямд болсонтой холбон Блүүмберг ( BNEF )тайлбарлаж байна.