Imagination is the highest form of research. Albert Einstein

Нарны зайн хураагууртай Tommy Hilfiger брэндийн хүрэм

Ухаалаг төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эдгээрийн цэнэг хуримтлуулах зайн технологи хоцронгуй байгаа байдал нь хэрэглэгчид нэмэлт зайн төхөөрөмж хэрэглэх эсвэл байнга гар утасаа цэнэглэчих залгуур хайж явах хүндрэлтэй тулгараад байгаа. Тэгвэл энэхүү хүндрэлийг Tommy Hilfiger компаний дизайнерууд овжиноор ашиглан нарны зайн хураагууртай хүрэмийг зохион бүтээсэн байна. Уг хүрэм бүтээх ажилдаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Pvilion компанитай хамтарсан байна. Хүрэмний ар талд усны хамгаалалттай уян нарны зай хураагуур байрлах ба 2 USB холбогчоор урд талын халаасанд нь байрлаж хоёр ч төхөөрөмж цэнэглэх боломжтой аж. Хэрэвээ уг хүрэмний цэнэг хураагуур бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд ердийн 1500 мА төхөөрөмжийг 4 удаа цэнэглэж хүчин чадалтай.