+976 ulemj@ulemj.com

Хүн төрлөхтөний дараагийн орогнох газар юу вэ?

Түгээх

Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, хүлэмжийн хий, газрын шавхагдаж буй баялаг, хүн амын өсөлт зэрэг олон асуудалууд бидний өмнө байсаар л байгаа. Хэрэвээ эх дэлхий маань сүйрэх бол, эх дэлхийдээ бид багтаж чадахааргүй бол хүн гээч амьтаны амьдрах өөр газар байгаа гэдэгт итгэж явдаг хүн билээ би. /Хэтэрхий тэнэг юм бодож байгаад уучлана биз ккк/ Христийн залхаан цээрлүүлэлт, Армагеддон /Armageddon/ болох ч юм билүү. Тэгвэл хүн төрлөхтөн бид хаачих вэ?
Хүн төрлөхтөний хувьд өөр гариг ертөнцийг нээн илрүүлж түүндээ иргэншил буй болгон суурьших нь гарцаагүй үнэн гэдэгт бас л би итгэдэг. Эрдэмтэдийн тооцоолсоноор нарний аймагт амьдрал байж болзошгүй гаригуудын нэг нь Ангараг гариг билээ. Тэнд хэдийгээр агаарын хэм нь -100 градус байдаг ч бид тэр нөхцөл байдлыг өөрчлөх нь онолын хувьд бүрэн боломжтой юм байна. Эх дэлхийг маань бохирдуулж, хүлэмжийн хий ялгаруулаад байгаа өнөөх гайтай нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг олон арван төхөөрөмжийг Ангараг гариг дээр аваачих юм гэнэ. Тэгсэнээр Ангараг гаригын агаар мандал нимгэрч нарны цацрагаар улам сайн халах боломжтой юм гэнэ шүү. Улмаар тодорхой хугацааны дараа хүн гээч амьтан амьдарч болохоор агаарын градустай болох юм гэнэ. Түүний дараа бичил биетүүд /Органик биетүүд, замаг, хөгз гэх мэт/ аваачин дэлхийн байгальтай аажмаар ижилсүүлэх боломжтой гэнэ. Сайхан гэгээлэг онол гэж би бодлоо. Үнэхээр сонин бодол төрж байна. Ааваа би Ангараг гариг руу явчаад ирье. Таньд захих зүйл байна уу?
Магадгүй нарны аймгийн гаригуудын өөрчлөгдөх процессыг хүчээр шийдсэнээр сүйрэлд хүч болзошгүй юм. Гэхдээ эрдэмтэд жил ирэх тусам нарны цацруулах илч улам халуун болж байгааг судалсаар л байна. Хэрэвээ дэлхийн дулаарал даамжрах юм бол хүн байтугай ургамал ч үлдэхгүй гэнэ дээ нөхдүүд минь.
Эсвэл хүн гээч амьтаныг аливаа эрс тэс орчныг тэсвэрлэн гарах чадвартай болтол нь өөрчлөх ёстой юм болов уу?

1 Comment:

  1. хэхэ. тэгвэл ингий. Манайх нөгөө байгуулах гээд байгаа химийн үйлдвэрүүдээ тэнд барьчий. тээл тэндээс наашаа бүтээгдэхүүнээ зөөгөөл... гэссс.
    нээрээ байж болох юм тээ. харин биднуус үзэж чадахгүй байхдаа. Ерөөсөө хүүхдүүддээ миний шарлыг хэзээ нэгэн цагт Ангараг дээр оршуулаарай эж гэрээслэл үлдээнээ яады.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.