Imagination is the highest form of research. Albert Einstein

“Toshiba” Bill Gates-тэй хамтран шинэ үеийн цөмийн реактор бүтээнэ

Японы Тошиба корпораци, Билл Гейтсийн эзэмшдэг TerraPower компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн цөмийн хөдөлгүүрийг зохион бүтээхээр болжээ. Тэд шинээр бүтээх хөдөлгүүрээ "давалгаат хөдөлгүүр" гэж нэрлэсэн байна. Цөмийн урвал маш идэвхтэй явагдахдаа давалгаа мэт долгилон хөдөлдөг учраас зохион бүтээгчид нь ийм нэр өгчээ.

Яг одоогийн байдлаар дэлхийн бараг бүх цөмийн цахилгаан станцууд баяжуулсан уранаар ажиллаж байгаа. Тэгвэл "Давалгаат цөмийн хөдөлгүүр" нь одоогийн байдлаар ганцхан АНУ-д 700 мянган тонн илрээд байгаа бага агууламжтай уранаар ажиллах чадвартай аж. 700 мянган тонн гэдэг бол хөдөлгүүрийг 100 гаруй жил тасралтгүй ашиглуулахад хангалттай нөөц юм.

Дээрх сайн чанараас гадна шинээр бүтээгдэх хөдөлгүүр нэг горимд тасралтгүй 60 жил ажиллах чадвартай байх гэнэ. Эрдэмтэд баяжуулаагүй уранаар ажилладаг цөмийн хөдөлгүүр хийхээр сүүлийн 50 жилийн турш хөдөлмөрлөж байгаа ч одоо болтол хийж чадаагүй байгаа юм.