Imagination is the highest form of research. Albert Einstein

"Sea Kites" Далайн түрлэг ашигласан ирээдүйн эрчим хүчний эх үүсгүүр

Энэхүү зурагт ирээдүйн далайн гүнд байрлах цахилгаан станцыг харуулжээ. Шведийн эрдэмтэд далайн гүнд байрлах цахилгаан станцыг барьж байгуулах төслөө 2011 онд эхлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд нийт 2.5 сая Америк доллар зарцуулна гэж үзжээ. Далайн усны түрлэг хөдөлгөөнийг ашиглан далай доор байрлах аргамжаатай "нисдэг шувуунууд" бүхий турбин цахилгаан эрчим хүч гаргах юм. Шведийн эрдэмтэд одоогоор туршилтын ажилаа хийж байгаа бөгөөд цаашдаа төслийг Хойд Ирландын далайн эрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрдэмтэд энэхүү төслөө ирээдүйн эрчим хүчний шинэ эх үүсгүүр болно хэмээн найдаж байна.