Imagination is the highest form of research. Albert Einstein

Шинэ үеийн дуунаас хурдан тийрэлтэт онгоц

Lockheed Martin корпораци энэхүү дуунаас хурдан тийрэлтэт онгоцны загварыг зохион бүтээжээ. Инженерүүд бүтээсэн онгоцондоо сэтгэл хангалуун байгаа боловч дуу чимээний нөлөөлөл хүний биед аюултай байж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Онгоцны хөдөлгүүр нь урвуу парабол хэлбэрийн шинэ загварын хөдөлгүүр байх гэнэ. Онгоцны сүүл хэсэгт хоёр ширхэг ийм загварын хөдөлгүүр байрлуулах төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. NASA-гийн тооцоолж байгаагаар 2030-2035 оны үед л энэхүү дуунаас хурдан тийрэлтэт онгоц үйлчилгээ хийж эхлэх тул цөмөөрөө тэр хүртэл алс хол өгзөгөө банз болтол нь олон цагаар одоогийн онгоцооро үйлчлүүлэх нь дээ.