+976 ulemj@ulemj.com

ДАШТ-д Испани улсын шигшээ баг түрүүлэх магадлалтай гэнэ

Түгээх
Зураг дээр Испани улсын баг тамирчид Германыг хожсон үеийн гоолийн дамжуулалтыг харуулсан байна. Лондонгийн их сургуулийн эрдэмтэд математик загвар гарган түүндээ шинжилгээ хийсний үндсэн дээр Испани энэ удаагийн дэлхийн аврага болно хэмээн дүгнэжээ. Энэ бол Паул наймаалж шиг зөгнөөгүй зөвхөн шинжлэх ухааны хариулт хэмээн тэд хэлсэн байх юм. Хатан хаан Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургуулийн профессор Javier López Peña, Hugo Touchette нар хөлбөмбөгийн улаан фанатууд бөгөөд тэд ДАШТ-д оролцож байгаа бүх багийн гоолийн дамжуулалт, бөмбөг таслалт, тоглолтын хэв маягт тохирсон математик загвар гарган түүндээ шинжилгээ хийсэн байна. Тэдний дүгнэлтээр Англи улс Германы эсрэг тоглохдоо "онгорхой нүх" шиг тактиктай байсан гэнэ. Профессор Hugo Touchette бүх багийн төвийн тоглогч нарын үзүүлэлтээс үндэслэн энэ ДАШТ-ны хамгийн нягт нямбай, алдаагүй тоглосон тамирчин Германы Thomas Muller хэмээсэн байх юм. Испаний тамирчидын дамжуулалтын чанар нь бусад багуудыг бодвол 40% илүү байна. За тэгээд бөмбөг бөөрөнхий гэж нэг сайхан үг байдаг даа. Юмыг яаж мэдэх вэ!!! Юу болохыг харж л сууя...

4 Comment:

  1. Математик загвар ч алдана гэж бараг л байхгүй болов уу. Гэхдээ анхны өгөгдлүүдээ хэрхэн тооцохоос шалтгаална. Жишээ нь хүний хүчин зүйл гэдэг тогтвортой бус, ямар багтай тоглохоос хамааран тоглолтын тактикаа өөрчлөх, голлох тамирчин улаан хуудас авч тоглолтоос гарах, тухайн нөхцөл байдалд тамирчдын сэтгэл санааны байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөх зэргийг бүрэн тооцоход хүндрэлтэй байж болох юм.

    Ингэхэд өмнөх тоглолтуудын үр дүнг харьцуулж үзсэн болов уу? Болох гэж байгаа ганц 2 тоглолт бус энэ удаагийн дэлхийн аваргын бүх тоглолтуудыг сэргээж тоглуулж байж тэдгээрийн үр дүнгээс загвар хэрхэн үнэн зөв, хэдэн хувийн магадлалтай ажиллаж байгааг хэлж болох байх?

    ReplyDelete
  2. Пауль наймаалж Голланд дээр сууж. Би наймалжид эрдэмтэдээс илүү итгэж байна ;)

    ReplyDelete
  3. Anonymous14/7/10 18:56

    goy medee niitelsen shuu tanai site iin hamt olon. Bi neg nztaigaa morii tavisan ym. tanai medeeleliig urd ni unshsan bsn bolohoor Span geed moriitsood hochson. Tanai hamt olond bayarlla. Mon mixx.mn iin hamt olond bayarllaa.

    ReplyDelete
  4. Мөрийгөө авсан бол болж дээ

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.