Imagination is the highest form of research. Albert Einstein

TanDEM-X хиймэл дагуулаас ирсэн зураг

TanDEM-X хиймэл дагуул нь дэлхийн тойрог замд 2010 оны 6-р сард орсон. Энэхүү хиймэл дагуулын үүрэг даалгавар нь нарийвчлал өндөртэй дэлхийн газрын зураг бүтээх юм. Герман улсын сансар судлалын төвын TanDEM-X хиймэл дагуул нь 6 сарын 20 өдөр Казакстан улсын Байконураас хөөрсөн байна. Эх дэлхийн нийт газрын гадрага болох 150 сая хавтгай дөрвөлжин киллометр квадрат газар нутгын зургыг 3 жилийн хугацаанд багтаан авах юм байна. Герман улсын сансар судлалын төв энэхүү төсөлдөө нийт 85 сая евро зарцуулаад байна. Тун удахгүй бид бүхэн нарийвчлал сайтай дэлхийн газрын зургыг үзэх болтугай хэмээн ерөөгөөд TanDEM-X хиймэл дагуулаас ирсэн хэсэг зургуудыг үзье :)
1. Энэтхэгийн далай
2. Украйн улсын Донец мөрний сав газар байрлах газар тариалангийн талбай
3. Мосвка хотоос 18 киллометрийн зайд байрлах олон улсын Шереметова онгоцны
буудал