Imagination is the highest form of research. Albert Einstein

Robot загвар өмсөгч

On-Line худалдаанаас бид өөрийн хүссэн юм болгоноо худалдаж авдаг үе ирсэн боловч зарим нэгэн хүндрэлтэй асуудалууд байдаг. Энэ хүндрэлтэй худалдан авалтын нэг нь өөрт таарч тохирсон хувцас худалдан авах шүү дээ. Тэгвэл энэхүү бэрхшээлийг шийдэх нэгэн Robot Mannequin зохион бүтээсэн байна. Одоогийн байдлаар энэхүү robot нь 2000 төрлийн биений хэмжээ гаргах боломжтой бөгөөд зөвхөн эрэгтэй хүнд зориулсанаар хийгдсэн байгаа аж. За тэгээд өөрийн биеийн харьцаа өндөр, өргөн, бэлхүүсний тойрог, цээжний тойрог гэх мэтчилэнгээр олон төрлийн хэмжээсүүд өгсний үр дүнд худалдан авах хувцас чамд хэрхэн зохиж байгааг харж болох л юм.

Нийтэлсэн Ц.Цэлмэг