+976 ulemj@ulemj.com

Space station 10 жил

Түгээх
Олон улсын сансарын станц (International Space Station) дээр хүн суурьшиж эхлээд 10 жил өнгөрчээ. 2000 оны 11-р сарын 02-ны өдөр International Space Station-ын ахмадаар Bill Shepherd нислэгийн инженер Sergei Krikalev, Yuri Gidzenko нар ажиллаж амьдарч судалгааны ажлаа эхлэсэн байна. Энэ хугацаанд Олон улсын сансарын станцад (International Space Station) 200 судлаачид зочилж, 15 үндэстэний багаж тоног төхөөрөмж суурилагдаж 600 гаруй эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногын байдлаар Олон улсын сансарын станц (International Space Station) нь Зөвлөлт холбоот улсын МИР сансарын станцаас ажилласан хоногоороо гүйцэд түрүүлсэн байна. Зөвлөлт холбоот улсын МИР станц нь 1989 оны 9-р сарын 8-аас 1999 оны 8-р сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байна. Үнэхээр сүрдмээр байгууламж байхаа хажуунаас нь харвал.



2 Comment:

  1. Сансарын станцад байнга хүн амьдардаг болсон, тэгээд бүр 10 жилийн турш гэхээр сансар судлал бас ч гэж сайн хөгжиж байгааг харуулсан хэрэг гэж ойлгож явдаг. Үүнээс дүгнэлт хийхэд Ангараг руу хийх аялал тийм ч хэцүү биш санагдаад байгаа юм. Гэснээс дороосоо 2 дахь зурагт энэ жил шинээр угсарсан цонхнууд харагдаж байна. Энэ цонхоор л эхний зураг шиг гоё гоё зурагнууд аваад байгаа юм шүү дээ.

    ReplyDelete
  2. Биднийг амьд байхад Ангараг руу явчихаасай билээ ккк

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.