Imagination is the highest form of research. Albert Einstein

Ашигт малтмалын экспортоо багасгана

Өмнөх зуунд автомашин үйлдвэрлэхэд мод, резин, ган, шил болон гууль зэрэг цөөхөн хэдэн материал ашигладаг байсан. Харин өнөө үед автомашин үйлдвэрлэхэд 39 төрлийн материал ашиглаж байна. Түүнчлэн нанотехнологийн салбарт маш олон төрлийн ховор ашигт малтмалуудыг ашиглаж iPad, iPhone, усны шүүлтүүр, hybrid автомашины үйлдвэрлэлийг төсөөлөхийн аргагүй болсон билээ. Тэгвэл энэ жилээс эхлээд эдгээр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцдог ховор ашигт малтмалдаа Хятад улс экспортонын хязгаарлалт хийхээр болсон байна.