Imagination is the highest form of research. Albert Einstein

Mars 500 багийнхан

Moscow хотын ойролцоох судалгааны лабораторт өнгөрсөн оны 6 сараас эхлэн тусгаарлагдсан орчинд судалгаанд оролцож байгаа Mars 500 багийнхан 235 хоногийг өнгөрөөгөөд байна. Тэдний туршилтанд орж байгаа гол зорилго нь Mars гариг руу аялах багийнханд тулгарч болох сэтгэл зүйн болон бие махбодийн өөрчлөлтийг урьдчилан мэдэх явдал билээ. Одоогоор туршилт талдаа орж байгаа бөгөөд энэ оны 2-р сарын 1-нд Mars гаригт газардах хугацаа болох аж. Энэ туршилтыг мөн жижиг капсулд гүйцэтгэх аж. Mars 500 багийнхан Олон улсын сансарын станц дээр байрлах сансарын нисгэгчдын хоолоор хооллож байна. Саяхан болж өнгөрсөн зул сарын баяраар багийнхан цаасаар гацуур мод хийж баяраа тэмдэглэсэн байна. Энэхүү төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи цахим хуудаснаас сонирхоно уу. Ирээдүйн хүн төрлөхтөний сансарын аялалд энэ туршилт үр өгөөжөө өгнө гэдэгт эрдэмтэд найдаж байна.
http://mars500.imbp.ru/en/news.html