Imagination is the highest form of research. Albert Einstein

Дулааны процессын автоматжуулалт мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах асуудалд

Дулааны процессын автоматжуулалт мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах асуудалд

Ц.Эрдэнэцэцэг
Д.Vлэмж
Ц.Жамбалсамбуу
Д.Тvвшинбаатар

Тvлхvvр vг
Тохируулга, загвар, лаборатор, программ хангамж, объект, загварчлал, туршилт, бvтцийн схем, шилжилтийн процесс, дамжуулалтын функц, динамик шинж чанар, тохируулгын хууль.

1. Оршил

Дээд боловсролын єєрчлєлт шинэчлэлтийн єнєє vед Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн vндсэн зорилт нь дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг тvвшинд ойртсон бакалавр, магистр, докторын эрдмийн зэрэг олгох шаталсан сургалт явуулах замаар vндэсний мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Эрчим хvчний салбарын мэргэжлийн боловсон хvчин бэлтгэх єнєєгийн тогтолцоог шинэчилж олон улсын жишигт ойртуулах, ЭХИС-ийн сургалт-судалгаа-vйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, сургалтылна бораторын баазыг бэхжvvлэх зорилгоор “Автомат Удирдлагын Онол”-ын єндєр технологийн лабораторыг шинээр байгуулж сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглаж байна. Тус лабораторыг 2005 оны 5-р сард Англи улсын TQ teaching equipment and training компаниас худалдан авч суурилуулсан ба 2006-2007 оны хичээлийн жилд бvрэн ашиглалтанд оруулж сургалтанд ашиглаж байна.
TQ teaching equipment and training компани нь автоматик, хян алт, хэмжvvрийн чиглэлээр олон тєхєєрємжийг орчин vеийн микропроцессорын техник, тусгай программ хангамжтайгаар vйлдвэрлэж дэлхийн олон нэр хvндтэй техникийн их сургуулиудад нийлvvлсэн байна. Энэ лабораторт “Автомат удирдлагын онол”, “Автоматжуулалтын техник хэрэгсэл”, “Автомат удирдлагын систеимйн шинжлэл ”, “Автоматикийн техник хэрэгслийн зvгшрvvлэлт” хичээлийн нийт 64 цагийн лабораторын хичээлийг явуулах боломжтой.