Imagination is the highest form of research. Albert Einstein

Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна


Эрэлхэг хөвгүүд, хацар гоо охидын өлгий, олон зуун жилийн агуу их түүхтэй, хагацах эвлэрэхийн түүхэн нугачаанд, ирт сэлмийн дор тойгтоныг сөхрүүлж толгойтныг бөхийлгөж төрт улсыг төвшитгөн түмэн олонг жаргаасан агуу их эзэн богд Чингис хааны туурга тусгаар Монголын ард иргэдээ

Төв Азийн цээжинд ардчилалын салхыг хагалж, хаагдмал нийгмийн хана туургыг цөмлөн нүд нь нээгдэж оюун нь тэлэгдсэн эрх чөлөөт ардын төлөөлөлтэй, дэлхийн дансанд Монгол хэмээн тамгалсан ардчилсан төрт Монгол улсын цог золбоот ард иргэдээ

Харь улсыг дагалгүй тусгаар улсын шинж бүхнийг агуулсан үндэсний их баяр Цагаан сарын мэнд дэвшүүлье.

Монгол түмэн минь

Тэнгэрт ивээгдэж Газарт өршөөгдөх болтугай Хурай Хурай Хурай

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ