+976 ulemj@ulemj.com

Дэлхийн хамгийн анхны хөдөлгөөнт цамхаг

Түгээх

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод өөрийнхөө хэлбэр дүрсийг өөрчлөн хөдөлдөг цамхаг баригдлаа. 420 метр өндөртэй 80 давхар энэхүү барилга нь өдөр ч, шөнө ч эргэдэг юм байна. Тус барилгийн давхар бүр нь тусдаа эргэдэг бөгөөд нэг бүтэн эргэхдээ 90 минут болдог аж.


Энэхүү барилгыг байгуулахад 22 сарын хугацааг шаардагдсан гэнэ. Уг барилга нь 330 сая ам доллараарбүтээгдсэн аж.

Ашиглалтад ороод удаагүй байхдаа дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд цорын ганц долоон одтой зочид буудал болж чадсан юм. 2008 онд хөдөлгөөнт цамхагийг зохион бүтээгч Давид Фишер үүнийг 2010-н он гэхэд дуусгах болно хэмээн хэлж байсан.

Харин одоо энэхүү барилга нь баригдаж дууслаа. Энэ нь маш том салхин тээрэмтэй адил механизмаар ажилладаг бөгөөд цагт 1'200'000 кв-ын эрчим хүчийг үйлдвэрлэдэг байна.


1 Comment:

  1. Энэ тасарчихаж ээ. Дубай миний сонирхлыг улам л татах боллоо. Очиж үзнээ энийг. Үлэмж ах та хэзээ ийшээ очино гэж бодож байна даа.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.