Imagination is the highest form of research. Albert Einstein

Афганистаны дайнд шинэ агаарын эргүүл ажиллана

АНУ-ын агаараас хамгаалах болон сансар судлалын төвийнхөн Афганистаны дайнд шинэ үеийн тагнан турших, байлдах хүчин чадалтай агаарын онгоц ашиглана гэнэ. 6000 метрийн өндөрт, тасралтгүй 21 хоног агаарт нисэх энэхүү онгоц агаараас явган цэрэгт дэмжлэг үзүүлэх зориулалттай гэнэ. Long Endurance Multi-Intelligence Vehicle /LEMV/ нэртэй хөлгийг Lockheed Martin P-791 технологи дээр суурилан хийх юм байна. Дүрс бичлэгээс Lockheed Martin P-791 хөлгийн хөөрөх газардах явцыг үзнэ үү