Imagination is the highest form of research. Albert Einstein

Цахилгаан мотоцикл

Цахилгаан эрчим хүчээр ажилладаг мотоциклийг та яст мэлхий шиг удаан явдаг байх гэж битгий бодоорой хэмээн төслийн багийнхан хэлжээ. Bramo мотоцикл нь 160 киллометр цаг хурдлах чадалтай шингэн хөргөлтийн системтэй шинэ загварын хөдөлгүүртэй юм байна. Цахилгаан эрчим хүч нөөцлөх батерейний хүчин чадлаасаа хамааруулан зах зээл дээр янз бүрийн үнээр зарж байгаа юм байна. Гурван төрлийн цахилгаан мотоцикл худалдаанд гарах юм байна. Үүнд:
  • Brammo Empulse 6.0: 6 кВт батерей, $9,995
  • Brammo Empulse 8.0: 8 кВт батерей, $11,995
  • Brammo Empulse 10.0: 10 кВт батерей, $13,995 гэх мэт үнэтэй байна.