Imagination is the highest form of research. Albert Einstein

“ЭЛЕКТРОН СЭТГҮҮЛ” УНШИХ ЗӨВЛӨМЖ

ШУТИС – ийн ШУТТ номын сан олон улсын байгууллагуудын санаачлагаар хөгжиж буй орнуудад зориулсан эрдэм шинжилгээ судалгааны сэтгүүлийг захиалж ШУТИС-ийн нийт багш, оюутан, ажилтан, уншигчдад хүртээл болгож байна. ШУТИС – ийн сүлжээнд холбогдсон дурын компьютерээс доорхи хаягуудаар орж сэтгүүлүүдээ abstract, HTML, PDF хэлбэрээр үнэ төлбөргүй унших боломжтой.

е-Сэтгүүл унших зөвлөмж


AGORA - Access to Global Online Research in Agriculture

http://www.aginternetwork.org/en/
Access to Global Online Research in Agriculture (AGORA) хөтөлбөр нь үнэгүй болон хөнгөвчилсэн төлбөртэйгээр хөдөө аж ахуй болон биологи, байгаль орчин, хүнсний технологи, нийгмийн шинжлэх ухааны дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн байгууллагуудын 1200 гаруй сэтгүүл ашиглах боломжийг 2003 оноос эхлэн хөгжиж буй орнуудад зориулан хэрэгжүүлж байгаа.
Тус хөтөлбөрийн тусламжтайгаар бодлого боловсруулагчид, судлаачид, техникийн ажилтнууд, оюутнууд Интернэтээр өндөр чанартай мэдээллүүдийг, цаг үеэс хоцрохгүйгээр ашиглах боломжтой.
Жич: Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ШУТТөв номын сангийн Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд ирж авна уу.


Online Access to Research in the Environment – OARE

http://www.oaresciences.org/
Online Access to Research in the Environment (OARE) нь НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбөр, АНУ-ийн Ийлийн Их Сургууль, Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаан, технологийн хэвлэлийн байгууллагуудын хөгжиж буй орнууд дэлхийн хамгийн том байгаль орчны шинжлэх ухааны судалгааны цуглуулгыг ашиглах бололцоотой олон улсын хамтарсан консорциум.
2009 оны 4-р сарын байдлаар 340 орчим нэр хүндтэй хэвлэлийн байгууллагууд, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдийн 2990 гаруй сэтгүүлүүдийг 100 гаруй бага орлоготой орнууд хэрэглэх боломжтой. Биологи, Биотехнологи, Генетик, Ургамал судлал, Цаг уур, цаг уурын өөрчлөлт, Экологи, Сэргээгдэх эрчим хүч, Хүлэмжийн хий, Байгаль орчин, Байгалийн нөөцийн эдийн засаг, Байгаль орчны хууль, бодлого, төлөвлөлт, Газарзүй, Геологи, Хөрс судлал, Зайнаас тандах-Газарзүйн мэдээллийн систем зэрэг судалгаа шинжилгээний өргөн салбаруудын мэдээллүүдийг хамарсан.
Жич: Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ШУТТөв номын сангийн Тогтмол хэвлэлийн уншлагын танхимд ирж авна уу.



Directory of Open Access Journals – DOAJ

http://www.doaj.org/
DOAJ – Шинжлэх ухаан, технологийн бүх салбарыг хамарсан 4766 сэтгүүлүүдийн вебийн лавлах хуудас агуулсан. Үүнээс 1885 сэтгүүл эрдэм шинжилгээний өгүүллийн түвшинд хайлт хийх боломжтой.
Өнөөдрийн байдлаар 357540 гаруй өгүүллийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.


Geological Society – Геологийн нийгэмлэг

http://www.lyellcollection.org/
Lyell-ийн цуглуулга нь Английн Геологийн Нийгэмлэгийн хэвлэсэн ном, тусгай хэвлэл, шинэ болон хуучин сэтгүүлүүдийн электрон эх сурвалж юм.
Агуулга
• Геологи
• Дэлхийн гадаргын шинжлэх ухаан

Royal Society – Вангийн нийгэмлэг

http://www.royalsocietypublishing.org/journals
Их Британий Үндэсний Шинжлэх ухааны Академи, Вангийн Нийгэмлэгийн биологи, физик, философийн дэлхийн хамгийн удаан үргэлжилж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүл.
Агуулга
• Математик, инженер, физикийн шинжлэх ухаан
• Биологийн шинжлэх ухаан; экологи, байгаль орчин


SPIE Цахим номын сан

http://www.SPIEDigitalLibrary.org

SPIE (Society of Photo-Optical Instrumentation Engineers)-ийн электрон номын сан 1990 оноос хойш хэвлэгдсэн оптик, фотоникийн өргөн хүрээнд хамаарагдах сэтгүүл болон хурлын товхимолуудаас 270,000 орчим материалыг үзэх боломжтой. Жилд дунджаар 17000 гаруй техникийн материал, өгүүлэл нэмэгдэж байдаг.

Агуулга
• Астрономи
• Био-анагаах ухаан оптик, эмнэлгийн дүрс боловсруулалт
• Харилцаа холбоо, сүлжээ
• Электрон зураг, дүрс дуу боловсруулалт
• Гэрэлтүүлэг, дэлгэн харуулах
• Лазер, эх үүсвэр
• Микро, Нано дүрслэл, үйлдвэрлэл
• Нанотехнологи
• Инженер, оптик гэрлийн загварчлал
• Зайнаас тандан судлах
• Нар, Сонгодог эрчим хүч

University of Chicago Press – Чикагогийн Их Сургуулийн хэвлэл

http://www.journals.uchicago.edu
Чикагогийн их сургуулийн хэвлэл 50 гаруй сэтгүүл хэвлэдгээс тал орчим хувь нь дэлхийн нэр хүнд бүхий судалгааны нийгэмлэгүүдээс, цөөнгүй нь сэтгүүл тус тусийн өөрийн салбарт анхны хэвлэлүүд байдаг. Эдгээр сэтгүүлүүд олон улсын судлаачдын бүтээлийн доорхи салбаруудаар толилуулдаг.
Агуулга
• Эдийн засаг
• Боловсрол


Annual Reviews – Жилийн тоймууд

http://arjournals.annualreviews.org/
Annual Reviews нь Био-анагаах/Амьдралын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Эдийн засгийн салбарт нийт 37 өөр нэр төрлийн сэтгүүлийг өндөр хяналт, шүүлтүүртэйгээр тойм хийж хэвлэн гаргах үйл ажиллагаа явуулдаг.
Нэр хүндтэй тэргүүлэх судлаачдийн эрдэм шинжилгээний өгүүлэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэд, оюутнуудад өөрсдийн судалгааны чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулдаг. Сэтгүүлийн чансаа/Impact factors/, ишлэл авсан тоон тайлангаас үзвэл Annual Reviews-ийн сэтгүүлүүд хэвлэгдэн гарснаас эхлээд хамгийн өндөр үзүүлэлтийг цуглуулж байна.
Агуулга
• Био-анагаах/
Амьдралын шинжлэх ухаан
• Байгалийн шинжлэх ухаан


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн