Америкийн нэгдсэн улс, Казакстантай сансрын хөтөлбөрийнхөө хүрээнд бага зэрэг зөрчилтэй байгаагаас Орос улс өөрсдийн гэсэн шинэ сансрын хөлөг хөөргөх станцтай болохоор шийдсэн байна. Ерөнхий сайд Путин Москвагийн ойролцоо байрлах алдарт зохион бүтээгч инженер Королевийн нэрэмжит сансар судлалын корпорацид энэ 1 дэхь өдөр зочилохдоо энэ мэдээг олон нийтэд хүргэсэн байна. Шинээр баригдах хөлөг хөөргөх станц нь ОХУ-ын зүүн зүгт байрлах бөгөөд төсөлд нийт 800 сая доллар зарцуулах юм байна. Хөлөг хөөргөх станцад 30 мянган мэргэжилтэн ажиллаж нийт 450 киллометр квадрат газар нутгыг эзлэх юм. 2015 онд станц ашиглалтанд орох бөгөөд 2018 онд анхны сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.