Хятад ард улсын нийслэл Бээжин хотоос Төвд орох хурдны замын түгжрэл энэ сарын эхээр эхлэж 9 өдрийн турш үргэлжилсэн байна. Хурдны замын түгжрээ нь 100 киллометр үргэлжилж маш олон тооны тээврийн хэрэгсэл байснаас ачааны хүнд даацын машинууд олон байжээ. Ачаа тээврийн компаниуд 9 өдрийн алдагдалтай ажиллаж 20 сая иргэдийн ачаа тээврийг товолсон цагтаа хүргэж чадаагүй байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн үзүүлэлтээр авто машин худалдан авах зах зээл дээр Хятад нь аль хэдийнээ Америкийг гүйцсэн байна. Хятад өнгөрсөн жилд 13,6 сая авто машин худалдан авсан тоон үзүүлэлттэй байна. Бээжин хотын авто замын хяналтын алба хэдэн өдрийн турш завгүй ажилласан бололтой. Тэгвэл их хотын замын түгжрэлийг бага ч гэсэн багасгах зорилгоор Хятадын Shenzhen Hashi Future Parking Equipment компани нэгэн шинэ төрлийн 2 эгнээ эзлэж явах өргөн нийтийн тээврийн хэрэгсэл зохион бүтээснээ танилцуулсан байна. Уг автобусын дээвэр нь бүхэлдээ нарны эрчим хүч хураагуураар бүрхэгдсэн бөгөөд 1200 хүний багтаамжтай аж. Ингээд та бүхэн доорхи дүрс бичлэгийг үзэж шинэ технологитой танилцана уу.