Imagination is the highest form of research. Albert Einstein

Нүднийхээ хөдөлгөөнөөр Super Mario тоглоно

Waterloo лабораторын инженер, эрдэмтэд хүний нүдний хөдөлгөөнийг ашиглан та бидний сайн мэдэх Super Mario компьютерийн тоглоомыг тоглож чадахаар болгожээ. Тэд NES контроллерийг ашиглан тоглоом тоглоход шаардлагатай энгийн командууд болох "баруун", "зүүн", "үсрэх" үйлдлүүдийг нүдний хөдөлгөөнөөр хийх боломжтой болгосон байна.