Imagination is the highest form of research. Albert Einstein

1945 оноос хойш хэдэн цөмын бөмбөг туршсаныг та мэдэх үү?

1945 онд эрдэмтэдийнхээ ачаар Америк шинэ төрлийн өргөн хүрээг хамарсан хөнөөлт цөмийн зэвсэгтэй болон өөрсдийн газар нутаг дээр амжилттай туршиж улмаар Япон улсын Хирошима, Нагасаки хотуудад агаараас цөмийн цохилт өгсөн билээ. Тэгвэл тэр үеээс буюу 1945 оноос 1998 оны хооронд эх дэлхий дээр маань хэчнээн удаа цөмийн зэвсгийн туршилт явагдаж байсныг харуулах хөдөлгөөнт дүрс бичлэгийг Японы нэгэн уран бүтээлч бүтээсэн байна. Их Британ 45, Франц 210, Зөвлөлт холбоот улс 715 Америкийн нэгдсэн улс 1032, Пакистан 2, Энэтхэг 4, Хятад 45 удаа, нийт 2053 удаа цөмийн зэвсгийн туршилт болон дайралт хийгдсэн байна. Мэдээж 1998 оноос хойш хэд хэдэн удаа туршилт хийгдсэн байх л даа. Ардчилсан Солонгос Ард Улс 1 удаа туршилт хийж нэлээдгүй шуугиан тарьж байсныг санаж байна. За ингээд дүрс бичлэгээ үзнэ биз дээ. 2053 аймар тоо байна шүү.