Imagination is the highest form of research. Albert Einstein

Britain улс өнөөдөр задгай тэнгис дэхь салхин станцаа нээнэ

Britain улс дэлхийн хамгийн том задгай тэнгист байрлах салхин цахилгаан станцаа өнөөдөр нээх ажээ. Kent далайн эргээс 12 km зайд байрлах ба 35 km квадрат далайн усан дээр баригдсан байна. Төслийн нийт зардал 780 сая pound болсон бөгөөд Britain улсын нийт салхины эрчим хүчний 30%-ийг энэ аж ахуйд үйлдвэрлэх ажээ. Энэхүү салхин цахилгаан станц нь (wind farm) нийт 200,000 айл өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай юм. Төслийн багийнхан ойрын 4 жилдээ багтаан нэмж 341 салхин турбин суурилуулах бөгөөд хэрвээ тэгж чадахгүй бол дэлхийн хамгийн том салхин цахилгаан станц гэдэг өргөмжлөлөө алдахад хүрэх байх хэмээн мэдэгджээ.