Imagination is the highest form of research. Albert Einstein

Energy house-ийг хиймэл цаг уурын орчинд туршина

Их Британы эрдэмтэд хиймэл цаг уурын орчин үүсгэн түүндээ эрчим хүчний хэмнэлттэй хүлэмжийн хий бага ялгаруулдаг байшин турших гэж байна. Хиймэл цаг уурын орчинд жилийн бүх улирал солигдох бөгөөд бороо, цас түүгээр ч зогсохгүй хүчтэй салхийг ч үүсгэж чадах юм байна. Их Британд 1920 оноос өмнө баригдсан 2 сая орчим орон сууцнууд байдаг бөгөөд тэдгээрийг хүйтний улиралд бага эрчим хүч зарцуулдаг болгоход энэхүү төслийн зорилго оршино хэмээн Manchester-ийн их сургуулийн эрдэмтэд ярьж байна. Орон сууц болон хиймэл цаг уур бүрдүүлэх барилгын ажил 5 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм байна.