Дэлхийн том хотуудын нэг болох Парисын метро нь өдөрт олон зуун мянган хүмүүст үйлчилдэг. Өдөрт олон мянган хүн метроны буудал дээр өөрийн суух метрогоо хүлээн нэлээдгүй хугацаа өнгөрөөдөг билээ. Мөн метро хүлээн зогсож байгаа эдгээр хүмүүсээс дулааны энерги ялгардаг бөгөөд нэг хүн тутамаас 100 ваттай тэнцэх дулааны эрчим хүч ялгардаг хэмээн судалгаа гарсан байна. Метроны хонгилд жилийн бүх улиралуудад 14-20 градусын тогтмол халуунтай байдаг гэнэ. Тэгвэл энэхүү шинэ систем нь хүний биенээс ялгарсан дулааны эрчим хүчийг метроны буудалтай ойролцоо орших 17 орон сууцыг дулаанаар хангахад ашиглана гэнээ. Ялгарсан дулааныг дулаан солилцуурын (boiler) тусламжтай орон сууцнуудад хүргэх юм байна. Уг төсөл 2011 онд дуусна гэж төслийн багийнхан мэдэгдсэн байна.