Imagination is the highest form of research. Albert Einstein

Google-ийн эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт

Google компани уржигдар America-ийн зүүн далайн эргийн дагуух Atlantic wind connection төсөлд 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. Уг төслийн хүрээнд Atlantic далайн эргийн дагуу 600-гаад километрийн урттай эх газарлуу цахилгаан дамжуулах дэд бүтэц, салхин турбин зэрэг багтаж байгаа аж. New Jersey болон Virginia мужуудын газар нутгыг дамнан хэрэгжих уг төслийн ач тусаар America улс 6000 МВт эрчим хүчийг салхины эрчим хүчнээс гаргаж авах бөгөөд 1,9 сая өрх гэрийг цахилгаан эрчим хүчээр хангана хэмээн тооцоолж байна. Цахилгаан дамжуулах зэс кабель нь 50 мм зузаан тусгаарлагчтай 1 метр тутам нь 40 кг татах ажээ.