Imagination is the highest form of research. Albert Einstein

20-р зууны шилдэг 10 шинэ бүтээл

10. Nuclear Power

20-р зууны эхээр хүн төрлөхтөн эрчим хүчний шавхагдашгүй мэт санагдсан нэгэн шинэ бүтээл нээсэн нь цөмийн эрчим хүч байсан юм. Гэвч энэхүү агуу нээлт нь хүн өөрөө өөрсдийгөө устгахад ашиглаж байсан нь харамсалтай. Атомын эрчим хүчийг дайн байлдааны зориулалтаар ашигласанаас хойш 10 гаран жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дэлхийд хамгийн анх ажиллаж эхэлсэн атомын цахилгаан станц нь (nuclear power station) Moscow хотын ойролцоо Obninsk хот байлаа. Энэхүү атомын цахилгаан станц нь 5 МВт цахилгаан эрчим хүч гаргах суурилагдсан хүчин чадалтай байжээ. Гэвч бид 1986 онд болсон Chernobyl-ийн ослыг мартаж болохгүй билээ.

9. The Personal Computer

Энэ зүйлгүйгээр бид өөрсдийн амьдралаа төсөөлөхөд ч бэрх болсон билээ. Дэлхийн II дайны үеийн тагнуулын мэдээлэлүүдийг боловсруулахад тооцоолол нь зардал ихтэй, удаан байсан байна. Тэр үеийн тооцоолон бодох машинуудыг улам боловсронгуй болгосон зохион бүтээгч Steve Wozniak болон Stephen Jobs нар 1976 онд Apple PC-гээ олон нийтэд танилцуулж байсан байна.

8. The Airplane

19-р зуунд уурын зүтгүүрын тусламжтай нэг их хол биш газрыг богино хугацаанд туулж байсан бол 20-р зууны эхэн үеээс эхлэн онгоцны тусламжтай богино хугацаанд их замыг туулах болжээ. Дайн байлдааны үед ч хол зайнд дайралт хийх, дайсны объектод цохилт өгөх зэргээр нисэх онгоцны ач тус өндөр хэмжээнд байсан байна. Ах дүү Orville Wright, Wilbur Wright нар 1903 оны 12-р сард нисэх онгоцны анхны нислэгийг амжилттай үйлдэж энэхүү бүтээлдээ "flying machine" хэмээх патент авч байжээ. Зураг дээр ах дүүс болон туршилтанд оролцож байгаа хүмүүс дүрслэгдэн буусан байна.

7. The Automobile


Бидний өдөр тутмын амьдралыг өөрчилсөн бүтээлүүдийн нэг нь яахын аргагүй автомашин билээ. 20-р зууны эхэн үед инженерүүдийн хөдөлмөрийн ачаар бид хүссэн газартаа хүссэн үедээ зорчиж явах боломж олдсон. Анхандаа үйлдвэрлэлийн зардал өндөр учир зөвхөн баячууд л автомашин хөлөглөн гайхуулдаг байж. Энэхүү байдлыг өөрчилсөн хүний нэгэнд Henry Ford ордог билээ. Тэрээр автомашины үйлдвэрлэлд анх удаа конвейрийн механикжуулалтыг нэвтрүүлсэн бөгөөд түүний шинэ бүтээлийн ачаар нэг автомашин үйлдвэрлэх хугацаа болон зардал нь багассан юм.

6. Rocketry


Эрт дээр үеээс Хятадууд галт хэрэгсэлийг баяр наадамдаа ашиглаж байсан мэдээлэл байдаг. Баяр ёслолоор ашигладаг байсан энэхүү арга технологийг 20-р зуунд аймшигт үхлийн зэвсэг болгон ашигласан билээ. Тив алгасан цохилт өгөх атомын бөмбөг тээсэн тийрэлтэт пуужин үй олноор нь устгах хүчин чадалтай болж. Гэхдээ сайн тал нь гэвэл хүн төрлөхтөн сансар огторгуйг судлан холбоо мэдээлэл, цаг уур шинжлэх гэх мэт асар олон давуу талуудыг бидэнд олгосон. Мэдээжийн хэрэг энэхүү нээлтэнд NAZI engineer Werner Von Braun, Зөвлөлт холбоот улсын инженер Королев хоёрын оруулсан хувь нэмэр асар их байдаг билээ.

5. The Submarine


Хэдийгээр зөгнөлт зохиолуудад шумбагч онгоц ихээхэн дурьдагддаг боловч бодит амьдрал дээр 19-р зууны үеээс хэрэглэгдэж эхэлсэн байна. Харин 20-р зуунд шумбагч онгоцны технологид ихээхэн дэвшилт гарч иргэний зориулалтаар ашиглахаас гадна цэргийн зориулалтаар ашиглагдан дайсныхаа бараа материал тээвэрлэж буй хөлөг онгоцууд руу усан доороос дайралт хийх болж. Дэлхийн II дайны үед шумбагч онгоцны хөгжил өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй өөрчлөгдөн атомын бөмбөг тээвэрлэгч пуужингаар тоноглогдон зэвсэглэсэн шумбагч онгоц хүртэл бий болсон байна. Шумбагч онгоцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл энд байгаа.

4. Antibiotics


Шотландын биолигич эм судлаач Alexander Fleming 1928 онд пеннициллин гаргаж авахаас өмнө хүмүүс өчүүхэн төдий зүйлд ч амь насаа алддаг байж. Түүний нээлт асар олон хүний амь насыг аварч чадсан бөгөөд улмаар олон төрлийн антибиотикийн нээлтүүдийг ар араасаа цувруулан гаргасан билээ.

3. Television

Анхны телевиз гарахад зарим хүмүүс үүнийг шал утгагүй зүйл хүмүүс үүнийг хэдхэн сарын дараа л мартана хэмээн шуугиж байж. Гэтэл өнөөдөр бид телевизийн ачаар олон төрлийн мэдээллийг олж авах ба чөлөөт цагаа телевизтэй хамт өнгөрөөх ч цаг хугацаа ихэссээр байна.

2. The Internet
Энэ жагсаалтын 2-р байранд интернет орсонд гайхах зүйлгүй бизээ та болон би интернетийн ач тусаа яг одоо PC-ныхээ ард шигдэн энэхүү мэдээг уншиж байгаа юм:)


1. Radio

1860 онд Шотландын эрдэмтэн физикч James Clerk Maxwell радио долгион байдаг талаар анхны таамаг дэвшүүлж байж. Улмаар 1886 онд Германы эрдэмтэн физикч Heinrich Rudolph Hertz радио долгион үнэхээр байдаг хэмээн шинжлэх ухааны үндэстэй батлан харуулсан билээ. Энэхүү технологи нь Thomas Edison Nicola Tesla зэрэг олон эрдэмтэдийн ачаар улам боловсронгуй болон бидний үед ирсэн байна.

Эх сурвалж: http://www.toptenz.net