Imagination is the highest form of research. Albert Einstein

2010 оны шилдэг бүтээл

Auto Tech Grand Award Winner: Porsche 918 Spyder
Porsche 918 Spyder нь ирээдүйн цахилгаан автомашин ямархуу дүр төрхтэй болох талаарх бидний төсөөллийг бодит болгосон билээ. Энэхүү автомашины үзүүлэлт нь 3 цахилгаан хөдөлгүүр хосолсон 218 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй аж. 100 км/цагийн хурд авхад 3,2 секунд зарцуулах бөгөөд Porsche 918 Spyder-ийн дээд хурд нь 319 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Porsche 918 Spyder бүтээл оны шилдэг автомашин болсон байна.
Aviation & Space Grand Award Winner: Solar Impulse HB-SIA
2010 оны 7-р сард Швейцарын нисгэгч André Borschberg нь Solar Impulse HB-SIA онгоцоор 8500 метрийн өндөрт 26 цаг 9 минут 10 секунд газардалгүй дан ганц нарны эрчим хүчийг ашиглан ниссэн билээ. Онгоцны их биенд 11,628 ширхэг нарны энерги цуглуулах хавтан байршуулсан бөгөөд 10 морины хүчтэй 4 ширхэг цахилгаан мотортой энэхүү онгоцоороо 2013 он гэхэд дэлхийг тойрон нисэх зорилготой байгаа аж. Solar Impulse HB-SIA бүтээл нь 2010 оны нисэх онгоцны үйлдвэрлэлийн хамгийн шилдэг бүтээлээр тодорчээ.
Computing Grand Award Winner: Intel Wireless Display
Gadgets Grand Award Winner: Apple iPad
Apple компаны энэ оны шинэ бүтээл болох iPad нь техникийн шинэ шийдэл төрөлд шилдэгээр шалгарсан байна.
Engineering Grand Award Winner: Burj Khalifa
Dubai хотод сүндэрлэн боссон 828 метр өндөртэй оройн ганжир нь 4000 тонн жинтэй Burj Khalifa цамхаг инженерийн хосгүй бүтээл билээ.
Security Grand Award Winner: Hydronalix EMILY
АНУлсад жил бүр 100 орчим хүн 2.5 метрийн өндөртэй далайн түрлэгийн долгионд амь насаа алддаг аж. Тэгвэл энэ байдлыг багахан ч болов өөрчилж чадах алсын удирдлагатай EMILY (Emergency Integrated Lifesaving Lanyard) аврагч зохион бүтээсэн байна.
Green Technology Grand Award Winner: AquaPro Holland Groasis Waterboxx
Бүтээмж өндөртэй хөдөө аж ахуй болон ой модыг хайр гамгүй ашиглаж байгаагаас болж 2017 он гэхэд 50 сая хүн дүрвэж дэлхийн газар нутгын 70 хувь нь хуурайших аюултай байна. Тэгвэл Groasis Waterboxx усжуулалтын инкубаторын тусламжтай үржил шимтэй газартай болох боломжтой болжээ.
Health Grand Award Winner: GE Healthcare Vscan
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж эмнэлэгийн төхөөрөмжөөр зүрхний цусан хангамж, бөөрний шинжилгээг өгдөг байсан бол одоо Vscan төхөөрөмжийн тусламжтай бид өөрсдөө цаг алдалгүй шинжилгээ хийж чадахаар болсон. Дуу авианы долгионы тусламжтайгаар ажиллах төхөөрөмжөөр хүссэн цагтаа өөрийн эд эрхтэнүүддээ өгөгдөж байгаа цусан хангамжийн талаар мэдээлэл авч болох аж. Уг зөөврийн авсаархан төхөөрөмж нь 7900 долларын үнэтэйгээр худалдаанд гарсан байна.
Home Entertainment Grand Award Winner: Panasonic Viera TC-P50VT25
Panasonic компаны 3D плазма телевизор бодит мэдрэмжийг танд өгнө гэнэ. 50 inch-ийн TV нь секунд тутамд 120 удаа дүрсээ сэргээдэг гэнэ.
Home Technology Grand Award: Neato Robotics XV-11 Robotic Vacuum Cleaner
Neato XV-11 тоос сорогч нь хэт улаан туяаны тусламжтай өрөөний байрлал зүйн зураглалыг тооцоолон гаргасныхаа дараагаар цэвэрлэгээгээ хийж эхлэдэг аж. Бид хог шүүрдэх шал угаах хэрэггүй болж байгаа юм байна даа. Худалдаанд 400 доллараар гарч байгаа юм гэнэ.
Recreation Grand Award Winner: Sealegs 7.1M RIB
Арилжааны зориулалтаар гаргасан уг газар уснаа явагч нь авсаархан бөгөөд дугуйнууд нь дотогшоогоо хураагддаг мөн хийлдэгээрээ давуу талтай.
Эдгээр болон бусад шилдэг бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү. ЖИЧ: Дутуу болон буруу орчуулгатай байж болзошгүй тул хүлцэл өчье.