Imagination is the highest form of research. Albert Einstein

Chernobyl-д аялал жуулчлал хөгжүүлнэ

1986 оны 4-р сарын 26-ны өдөр Ukraine улсын Лениний нэрэмжит Chernobyl-ийн атомын цахилгаан станцын 4-р реакторт осол гарсан билээ. Гамшигт сүйрлын дараа уг атомын цахилгаан станцаас 50 км радиустай тусгаарлах бүс байгуулсан юм. Зураг дээр тус цахилгаан станцын 4-р реактор харагдаж байна. Ukraine-чууд тэгвэл энэхүү хүн төрлөхтөн атомын эрчим хүч ашиглаж эхлэснээс хойшхи хамгийн том сүйрэл болсон газрыг тусгай хөтөлбөр хамгаалалтын дор жуулчдад сонирхуулахаар төлөвлөсөн байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас (UN) Ukraine-ий энэхүү саналыг зөвлөлөөрөө оруулсан бөгөөд төлөвлөгөө нь тус улсын эдийн засагт нэмэр болохоос гадна цөмийн аюул занал ямархуу хор хөнөөлтэйг хүмүүст таниулах ач холбогдолтой ажил болох юм хэмээн хэлсэн байна. Ukraine 2015 он гэхэд осол болсон газарт жуулчдад зориулан цацраг идэвхижилтэнд өртөхөөргүй бөмбөгөр барилгыг 1,1 тэрбум долларын төсөвтэйгээр барьж дуусгах зорилт тавьсан байна. Энэхүү ослын үед тэнд ажиллаж байсан хүмүүстэй хийсэн ярилцлага, ослын хор хөнөөлын талаарх "Battle of Chernobyl" хэмээх баримтат кино байдаг билээ.