Сэргээгдэх эрчим хүчний шилдэг 10 эх үүсгүүр
10. Tidal EnergyДалайн түрлэгийн хөдөлгөөнийг ашиглан эрчим хүч гаргаж авдаг. Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүд нь түрлэгний хөдөлгөөнөөр эрчим хүч гаргаж авдаг. Байгаль орчинд хор хөнөөл багатай eco-friendly технологи хэмээн нэрлэгдэж байгаа.
9. Wave EnergyДалайн гадаргууд орших давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авна. Энэхүү төхөөрөмж нь цахилгаан generator, ус цэвэршүүлэгч, насос болон ус нөөцлөх сав зэргээс бүрдэнэ.
8. Solar PowerНарнаас гарч байгаа дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах нарны plate нь хамгийн үр дүнтэй шавхагдашгүй сэргээгдэх эрчим хүч юм. Манай орны говийн бүсэд ашиглах боломжтой боловч одоогоор хийгдсэн зарим нэгэн сум суурин газрын төслүүд нь буруу мэргэжлийн бус хүний гараар орон дампуурсан.
7. Wind EnergyСалхины урсгалын хурдны механик энергийг салхин турбин болон generator-ийн тусламжтай цахилгаан эрчим хүч болгон хувиргах технологи. Манай оронд ашиглаж байгаа.
6. HydroelectricityУсны урсгалыг бид эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд одоо үед улам боловсронгуй болж эрчим хүч гарган авч байна. Инженерийн буруу тооцоо судалгаанаас үүдэлтэй манай орны усан цахилгаан станцуудын ус нөөцлөх хувь хэмжээ доогуур үзүүлэлттэй хангалттай ус нөөцлөгдөхгүй байгаа.
5. Radiant EnergyЭнэ төрлийн шинэ эх үүсгүүрийн Switzerland одоогоор туршиж эхлэж байгаа бөгөөд цацрагын эрчим хүч гэх аж.
4. Geothermal EnergyГазрын гүний дулааны эрчим хүчийг ашиглах технологи. Газрын гүнд өндөр температурт байгаа рашаан, дулааныг ихэвчлэн ашигладаг. Манай ороны зарим нэгэн амралтын бааз амжилттай хэрэгжүүлсэн.

3. Biomass
Хүн болон амьтаны өтгөн ялгадасанд амьдрах чадвартай бичил биетүүд болон биологийн бодис ашиглан эрчим хүч гарган авч болно. Манай оронд туршигдаж байсан боловч хүйтний нөхцөлд бичил биетүүд болон нян нь амьдрах чадваргүй байсан.
2. Compressed Natural Gas, CNGХүлэмжийн хийн өсөлтөнд бага нөлөөлөх газрын тосны бүтээгдэхүүнийг орлож чадахуйц шахсан байгалийн хий нь эрчим хүчийг ашиглах нь ашигтай. Байгалийн хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэлээс авахуулаад ахуйн зориулалтаар ч ашиглаж байгаа билээ.

1. Nuclear Power
Атомын хөдөлгөөний эрчимийг ашиглан эрчим хүч гаргаж авах технологиор Japan, France болон USA дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэж байна. Манай орон ашиглах боломжтой гэхдээ...