+976 ulemj@ulemj.com

Шилдэг 10 байлдааны винтов

Түгээх
10. M14
Үйлдвэрлэсэн орон: America
Төрөл: Хагас болон бүрэн автомат
Голч: 7.62 x 51 mm (.30 inch)

Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 853.1352 meter/second

Буудах хурд: Минутанд 700-750

Дэлхийн II дайны сүүл үед America-ийн явган цэргүүд ашиглаж эхлэсэн. Шийдвэрлэх тулаанд олон удаа чухал үүрэг гүйцэтгэсэн буу хэмээн нэрлэгдсэн M-14 Veitnam-ийн дайнд ч ашиглагдаж байсан байна.
9. STURMGEWEHR 44
Төрөл: Хагас болон бүрэн автомат
Үйлдвэрлэсэн орон: Germany
Голч: 7.92 x 33 mm
Сумны багтаамж: 30
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 650.1384 meter/second
Буудах хурд: Минутанд 500Дэлхийн II дайны үед Wehrmacht-ийн явган цэргүүд Зөвлөлтийн улаан армитай байлдах үед замган ажиллагаатай Mausers нь байнга гацаж байлдааны ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж байсан байна. Иймд Germany-ий зэвсэгт хүчин шинэ төрлийн тактикийн дайралтын үед ашиглагдах винтов буу Sturmgewehr 44-ийг зохион бүтээсэн байна. Гэвч дайны сүүлийн жилүүдэд энэхүү автомат винтов Wehrmacht-ийн явган цэргүүдэд ач тус өгөөгүй юм.
8. 1903 SPRINGFIELD
Төрөл: Замган ажиллагаатай
Үйлдвэрлэсэн орон: United States
Голч: 7.62 x 63 mm (.30-06 inch)
Сумны багтаамж: 5
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 822.96 meter/second
Буудах хурд: Минутанд 10Дэлхийн I дайны үед America-ийн явган цэргүүд Norwegian-ийн Krag-Jorgensen хэмээх винтовоор зэвсэглэн байлдаж байсан байна. Энэ винтовын ажиллагаа нь тийм ч санаанд хүрсэн найдвартай ажиллагаатай биш байсан учир America-ийн зохион бүтээгч нар Germany-ийн 7mm-ийн голчтой Mauser винтов дээр 5 шинэ өөрчлөлт хийж энэхүү винтовоор явган цэргүүдээ зэвсэглэсэн байна. 1918 оны 6-р сард болсон алдарт Belleau Wood-ийн тулаанд энэхүү винтов маш чухал үүрэг гүйцэтгэн America-ийн явган цэргүүд 800 метрийн зайнаас сөрөг дайралт хийх боломж олгосон юм. Энэхүү винтовыг сайжруулан хожим Korea болон Veitnam-ийн дайнд America-ийн явган цэргүүд ашигласан.
7. STEYR AUG
Төрөл: Хагас болон бүрэн автомат, довтолгооны үед ашигладаг
Үйлдвэрлэсэн орон: Austria
Голч: 5.56 x 45 mm (.22 inch)
Сумны багтаамж: 30 болон 42
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 940.0032 meter/second
Буудах хурд: Минутанд 650Явган цэргийн довтолгооны үед хэрэглэхэд тохиромжтой нэвт харагддаг сумны дайзтай энэхүү загвар сайтай бууг аль ч гараараа барьж буудахад эвтэйхэн хийгдсэн хэмээн үздэг байна.

6. MAUSER K98k CARBINE
Төрөл: Замган ажиллагаатай
Үйлдвэрлэсэн орон: Germany
Голч: 7.92 x 57 mm (.30 inch)
Сумны багтаамж: 5
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 860.1456 meter/second
Буудах хурд: Минутанд 10-1519-р зууны сүүл үеэр зохион бүтээгдсэн Mauser 98 нь тухайн үеийнхээ хамгийн шилдэг ололтуудыг нэгтгэсэн маш сайн винтов байсан. Утаа гаргадаггүй найдвартай ажиллагаатай дайзандаа олон сум ордог зэрэг олон давуу талуудтай Mauser 98-ийг дэлхийн I дайнд ашиглаж байсан юм. Улмаар Germany улс 1930 оноос эхлэн цэрэг армийнхаа зэвсэглэлийг шинэчлэх бодлогынхоо хүрээнд Mauser 98-ийг сайжруулан армидаа дахин ашигласан байна. Хагас болон бүрэн автомат буу гарч ирсэнээр Mauser 98-ийн ач холбогдол багассан боловч тухайн үеийнхээ хамгийн шилдэг найдвартай винтов байсан юм.
5. FN FAL
Төрөл: Хагас болон бүрэн автомат
Үйлдвэрлэсэн орон: Belgium
Голч: 7.62 x 51 mm (.30 inch)
Сумны багтаамж: 20
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 822.96 meter/second
Буудах хурд: Минутанд 650-700Fabrique Nationale (FN) үйлдвэрийнхэн Germany-ий Sturmgewehr 44 загварын винтовыг сайжруулан хийсэн FAL бүрэн автомат винтов зохион бүтээн үйлдвэрлэж эхлэсэн байна. Энэхүү FAL нь хүйтэн дайны үед алдартай винтов байсан бөгөөд дэлхийн 50 гаруй орон зэвсэглэлдээ ашиглаж байсан байна. Australian-ийн явган цэргүүдэд Vietnam-ийн ширэнгэн ойд FAL маш сайн туслах нь болж чадаж байсан байна.
4. M1 GARAND
Төрөл: Хагас автомат
Үйлдвэрлэсэн орон: United States
Голч: 7.62 x 63 mm (.30-06 inch)
Сумны багтаамж: 8
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 865.0224 meter/second
Буудах хурд: Минутанд 301936 оноос America-ийн зэвсэгт хүчин хэрэглэгдэж эхлэсэн энэхүү хагас автомат винтов нь хүнд хэцүү гардан байлдаанд ч хань болж чадахаар зэвсэг байсан. 1960 оноос хойш M1 GARAND-ийг 6,25 сая үйлдвэрлэж борлуулсан.

3. LEE-ENFIELD SMLE
Төрөл: Замган ажиллагаатай
Үйлдвэрлэсэн орон: United Kingdom
Голч: 7.7 x 56 mm (.30 inch)
Сумны багтаамж: 10
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 743.1024 meter/second
Буудах хурд: Минутанд 15-20Дэлхийн I дайн, 1956 оны Suez-ийн сувгын хямралын үед British-ийн цэргүүдийн стандарт зэвсэглэлд Lee-Enfield Smle винтов байсан байна. 20 зууны дунд үе хүртэл Lee-Enfield Smle нь дайзандаа хамгийн их буюу 10 сумны багтаамжтай замган ажиллагаатай винтов байсан байна. Богино замган ажиллагаатай Lee-Enfield Smle винтовыг цэргүүд "галзуу минут" хэмээн хочилдог байсан байна.
2. M16
Төрөл: Хагас болон бүрэн автомат
Үйлдвэрлэсэн орон: United States
Голч: 5.56 x 45 mm (.223 inch)
Сумны багтаамж: 20-30
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 1 kilometer/second
Буудах хурд: Минутанд 700-950M-16 хэдийгээр бага зэрэг гацалттай байдаг боловч холын зайнаас оновчтой байлдах автомат винтов юм. America-ийн армийн зэвсэглэлд 1960 оноос эхлэн нэвтэрсэн M-16 нь хөнгөн металл болон хуванцар хэсгүүдээс бүрдсэн энгийн сумлагддаг зэрэг давуу талуудтай.

1. AK-47
Төрөл: Хагас болон бүрэн автомат
Үйлдвэрлэсэн орон: Soviet Union
Голч: 7.62 x 39 mm (.30 inch)
Сумны багтаамж: 30
Бууны амнаас гарах хурд: Ойролцоогоор 709.8792 meter/second
Буудах хурд: Минутанд 60075 сая үйлдвэрлэгдсэн AK-47 нь урьд хожид байгаагүй үхлийн хөнөөлт зэвсэг юм. Үйлдвэрээс хамгийн бага өртгөөр гардаг AK-47 нь дэлхийд хамгийн өргөн тархсан байлдааны автомат винтовоор тодроод байгаа бөгөөд зарим улс гүрнүүд далбаандаа хүртэл залсан байдаг билээ. AK-47 автоматын зарим хүндсэн эд ангиуд нь Germany-ий Sturmgewehr-тай төстэй байдаг.

5 Comment:

  1. Маузер, М-16, Калащников гурав ч яалчгүй алдартай л даа

    ReplyDelete
  2. Ээ тэгэлгүй яахав ак ах маань нэгт шүдэ.
    Заримыг нь Мидал оф хонорт байхдаа барьж үзэж байсым байна, тэр ану-н винтов бол гое.
    Би ч коунтерын голд их байлдсан хүн дээ, элдвийн л зэвсэг барьж явлаа. Манай голд байдаг хэдэд бол АК бол угаасаа 1, дараа нь мэдээж М16, дараа нь 4,4 буюу STEYR AUG гутгаарт орох байх аа гэж боддын.

    ReplyDelete
  3. АК-47 ч аргагүй нэгд бичигдэх буудаа.

    ReplyDelete
  4. Мэддэгээс 4.2 4.3 4.4 3 л байна да :D

    ReplyDelete
  5. Anonymous29/1/11 18:42

    ака ч буудаж чаддаггүй хүнд ан хийхэд зүгээр буу да......................
    ичмх ч үгүй ингэж ярих монголчууд олон байгаа да тэр дундааа рмийнхан

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.