Imagination is the highest form of research. Albert Einstein

Meltdown үргэлжилсээр байна

Japan-ий Fukushima Daiichi Атомын цахилгаан станцад болсон онц байдал өнөөдөр өглөөний байдлаар урьдын адил хэвэндээ байна. Цөмийн реактор болгоны цөмийн түлшний бортогонуудыг далайн ус ашиглан хөргөх гэж оролдсоор байна. Реактор №1,3 болон 4-ийн аюулын үндсэн параметр болох температур нь тогтворжоогүй хэлбэлзэлтэй хэвээрээ байна. Гадны мэдээллийн эх сурвалжуудаар meltdown буюу хуурай ууршилт их хэмжээгээр явагдаж байгаа гэж мэдээлж байна. Атомын цахилгаан станцын хуурай ууршилт гэдэг нь цөмийн түлш агуулж байгаа бортого нь усанд бүрэн дүрэгдээгүйгээс үүсэх урвалыг хэлж байна. Ингэснээр цацрага идэвхит бодис өндөр температуртай усны уур болон агаартай нэгдэн цөмийн урвал хуурай орчинд явагдан улмаар цахилгаан станцын цөмийн реактор байрлах барилга байгууламжийн хананы нягт биш хэсгээр агаар мандалд тархах аюултай аж. Газар хөдлөлтийн дараа цөмийн реакторыг хөргөх зориулалттай усан сангийн тэжээлийн усны насос ажиллагаагүй болсон нь тодорхой болсон байна. Автоматжуулалтын техник хэрэгсэл болон автомат удирдлагын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Японд технологийн процессын автоматжуулсан систем нь бүрэн дүүрэн хүний оролцоогүйгээр хэсэгчлэн болон бүрэн ажлаас залгагдаж салгагдаж чадахгүй байгаа нь бидэнд улам илүү боловсронгуй технологи шаардлагатай байгааг харууллаа. Гэвч одоогийн байдлаар цөмийн урвалаас өндөр температур гаргаж авах өөр төрлийн арга хэрэгсэл технологи байхгүй байгаа билээ.
Зурагт хөргөлтийн усан санд байгаа цөмийн түлшний бортого харагдаж байна.