Imagination is the highest form of research. Albert Einstein

Tsunami-гийн тархалт (Video)

Үндэсний далайн цаг уур судлах төвийн (The National Oceanic and Atmospheric Administration) Номхон далайн байгаль орчны судалгааны лабораторынхон газар хөдлөлтын улмаас үүссэн Tsunami давалгааны талаархи дүр зургыг computer-т загварчлан гаргасан байна. Japan-д болсон газар хөдлөлт болон tsunami нь байгаль дэлхий хэр их хүчтэй болохыг харуулж байгаа ба мөн техник технологийн өндөр хөгжлийг харуулсан гэхэд болно. Өндөр технологийнхоо ачаар Tsunami-ийн учруулж болох аюулыг урьдчилан мэдэж чадсан. Tsunami-гийн давалгаа хэр их эрчтэй өргөн хүрээнд тархаж байгаа нь энэ зурагнаас харагдаж байгаа бөгөөд Hawaii хүрсэн байна. Газар хөдлөлт нь Japan-ий эргээс 130 км зайд болж Tsunami үүсгэсэн байна. Дараах дүрс бичлэгт газар хөдлөлтөөс үүссэн Tsunami хэрхэн Номхон далайд тархаж байгааг харуулжээ.

Тав дахь өдрийн аймшигт байгалийн гамшигаас хойш ойролцоогоор бага зэргийн газар хөдлөлтүүд 100 гаруй бүртгэгдсэн байна.
Манай иргэд яаж байгаа бол...