Imagination is the highest form of research. Albert Einstein

Далайн гүнийг судлана

Их Британы бизнес эрхлэгч тэрбумтан Sir Richard Branson-ы санхүүжилттай Virgin Oceanic төсөл хэрэгжүүлж эхлэсэн байна. Тэрээр ирэх 2 жилдээ багтааж дэлхийн далай тэнгисийн гүнд судалгаа хийх аж. Бид эх дэлхийнхээ далайн гүнийг л судлаагүй үлдсэн байна хэмээн тэрээр хэлжээ. Судалгааны ажлын хүрээнд Mariana, Puerto Rico, Diamantina, South Sandwich, болон Molloy Deep нэртэй эдгээр 5 далайн хонхор газруудад хамгийн гүндээ 11033 метрийн гүнд шумбалт хийх аж.
Судалгааны ажилд хэрэглэгдэх шумбагч онгоцны загварыг Graham Hawkes төлөвлөн гаргасан байна. Дельфиний хэлбэр дүрстэй ижилхэн энэхүү шумбагч онгоц нь 11300 метрийн гүнд шумбах зориулалттай. Жирийн онгоцноос 1500 дахин өндөр даралтыг тэсвэрлэх чадвартай далайн гүнд 24 цаг ажиллахаар бүтээгдсэн байна.