+976 ulemj@ulemj.com

Реакторт робот анх удаа ажиллав

Түгээх
Өнгөрөгч ням гарагаас эхлэн Tokyo Electric Power компаний Fukushima Daichii атомын цахилгаан станцын реактор дотор цацраг идэвхижилтийн түвшинд хэмжилт хийхээр анх удаагаа алсын удирдлагат робот ажилласан байна. Уг атомын цахилгаан станцын зарим хэсэгт компаний ажилчид ажиллаж чадахааргүй нөхцөл байдалтай байгаа юм. Станцын 3-р реакторын барилга байгууламж доторх цацраг идэвхижилтийн хэмжээ болон түүний ойр орчим дахь температурын хэмжилтийг хийсэн байна. Алсын удирдлагатай роботыг операторууд нь чадварлагаар жолоодон реактор луу дөхөх замд таарсан хоёр ч хаалгыг нээж дотогш нэвтэрсэн байна. 14 метрийн өндөртэй цунамигаас болж уг атомын цахилгаан станцын ойр орчим ихээхэн хэмжээний хог хаягдал үүссэн учир алсын удирдлагатай экскаватор болон тээвэрлэгч машин ашиглан цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд станцын ойр орчмын байдлыг нисгэгчгүй онгоц ашиглан дүрс бичлэгийн тусламжтай ажиглаж байгаа юм. iRobot Packbot нь аюултай орчин нөхцөлд ашиглаж болохоор зохион бүтээгчид нь хийсэн бөгөөд цаашид ослын нөхцөл байдлыг арилгах зорилгоор цэргийн ажиллагаанд ашигладаг тэсрэх бөмбөг цэнэггүй болгох зориулалттай 3000 ширхэг роботыг ашиглана хэмээн мэдэгдсэн байна. Мөн Их Британы батлан хамгаалах яамны харъяа компаний бүтээсэн Talon роботыг ашиглаж эхлэсэн байна. Уг роботыг 9-р сарын 11-ны хэрэг явдалын дараа барилгын нуранги зайлуулах ажиллагаанд ашиглаж байсан юм.

4 Comment:

  1. Өчигдөр 2-р реакторын хэсэг рүү робот оруулсан чинь агаарын чийгшил 94-99 хувь байгаад камер нь хөлөрчихөөд хэдхэн метрээс цааш юм олигтой юм харж чадаагүй гэнэ. Гэснээс энэ жапан роботын орон гэгддэг мөртлөө АЦС-д ашиглах роботуудаа бараг бүгдийг нь америк, европоос авах юм. Барууныхан болохоор цэрэг дайны зориулалттай робот сайн хөгжсөн, жапан болохоор үйлдвэрлэлийн робот илүү сайн хөгжсөн байдаг бололтой юм. Нэг дарчих санаатай нэлээд дээрээс үзсэн, хаана дарах нь мэдэгддэггүй ээ гэж.

    ReplyDelete
  2. Харин Япончуудыг гайхаад байгаа юм Гаднаас л робот аваад байхын. google adsense тавьчихсан юм тэгсэн чинь гарч ирэхгүй л байгаа бололтой надад харагдаад л байхын бусад хүмүүсд харагдахгүй байгаа юм байна л даа

    ReplyDelete
  3. Сурталчилгаа бусад хүмүүст харагдаж байгаа байх. Гэхдээ тухайн байрлал болон блогийн агуулгаас шалтгаалж өөр өөр юм харуулдаг байх гэж бодож байна. Манай энд ихэвчлэн жапан хэлээр харуулах сонирхолтой, гэтэл блогийн текстүүдтэй холбоотой жапан ханзаар бичигдсэн сурталчилгаа ховор байдаг болохоор энд харагдахгүй байгаа болов уу .

    ReplyDelete
  4. Тэгж байгаа байхаа. Тухайн бичлэг дэх үгнүүдээс эх сурвалжаа бүрдүүлж сурталчилгаа гарч ирдэг юм билээ.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.