Imagination is the highest form of research. Albert Einstein

Далай дээрх дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтанд оров

Хятадын инженер техникийн ажилчид Хятадын коммунист нам үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний төмөр замын сүлжээг ашиглалтад өгсөн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө далай дээрх дэлхийн хамгийн урт гүүрийг Хятад улс бүтээн байгуулж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Хятадын өмнөд эргийн Shandong тохойноос зүүн хойд зүгийн нутаг дэвсгэртэй холбох уг далай дээгүүрх гүүр нь нийт 42,48 км үргэлжлэн Геннисийн дээд амжилтыг тогтоосон байна. Уг гүүрийн угсралтын ажил 4 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 5200 тулгуур багана дээр тогтож нийт 2,3 тэрбум доллар зарцуулсан байна. Гүүр нь далайн хар шуурга, газар хөдлөлтийн нөлөөнд бага автахаар бүтээгдэж 300,000 тонн цохилтын хүчийг тэсвэрлэх боломжтой.