1960-аад оны үеийн сансарыг эзэмших Зөвлөлт холбоот улс болон Америк хоёрын тэмцэлдээний үед олон тооны сорилт туршилтууд явагдаж байсан бөгөөд тэдгээр туршилт судалгаанд сармагчин ихэвчлэн орж байсан юм. Харин энэ өдөр Исламын бүгд найрамдах Иран улсын төв телевизээр тус улс сансарт илгээх сармагчин суулгасан Kavoshgar-5 пуужингийн төслөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсанаа зарласан байна. Иран улсын сансар судлалын төвийн захирал Hamid Fazeli хэлэхдээ:Бид тодорхойгүй хугацаагаар төслөө хойшлуулж байгаа боловч манай улсын сансарын хөтөлбөр 2020 он хүртэл төлөвлөгөө ёсоор үргэжлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Иран улс нь тив алгасагч пуужингаа улам сайжруулан сансар судлалдаа ашиглахаас гадна барууны орнуудын халдлага дайралтанд хариу цохилт өгөх зорилттой байгаа билээ.