+976 ulemj@ulemj.com

Энэ хүний нэрийг Дашратх Манджхи гэдэг

Түгээх

Энэ хүний нэрийг Дашратх Манджхи гэдэг. Энэтхэг тариачин бөгөөд эмнэлэг ч байхгүй газрын мухар гэмээр тосгонд амьдардаг байв. Соёл иргэншилтэй хамгийн ойр цэг нь зэргэлдээх хот. Гэвч тус хотруу шулуунаар хүрэх замд хадан уул байдаг болохоор тосгоныхон холуур тойрч очдог байв. Нэг золгүй өдөр Дашратхын эхнэр гэмтээд эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар нас баржээ.
Тариачин хүрз, лом, жоотуу аваад уулыг сэтлэж зам гаргахаар явж. Өдөр болгон тэр хад чулууг буталж, ухаж, зайлуулах ажлыг гүйцэтгэж байсан. Хөршүүд нь түүнийг солиорсон байх гэцгээнэ. Орон нутгийн засаг захиргаа мөнгөгүй, нэмээд ямар ч хүсэл сонирхолгүй болохоор түүнд ямарваа нэгэн туслалцаа дэмжлэг огт үзүүлсэнгүй. 1960-1982 буюу хорин хоёр (!!!) жилийн дотор тэрбээр уулыг сэтэлж зам гаргасан байна. Одоо тосгоноос хотруу алхахад нэг цаг л шаардагддаг. Энэтхэг даяар Дашратх "уул зайлуулсан хүн" гэж алдаршиж.
Түүнийг үхэхэд мужийн удирдлага нэр төртэй оршуулжээ. Мөн амьдралаар нь сэдэвлэсэн кино хийгдэж байгаа сурагтай.

4 Comment:

  1. Урьд нь уулыг холуур тойроход хэдэн цаг явдаг байсан юм болоо? Бас "үхэхэд" гээд хөөрхийг арай л дорд үзсэн мэт болчихож, "нас барахад" гэж засаарай.

    ReplyDelete
  2. Anonymous28/2/12 01:06

    Ийм л байгаа юм даа. Үүнээс хойш аливаа анхлагч бүхнийг бүү хачирхаж байгаарай хүмүүсээ.

    ReplyDelete
  3. Хайр нь28/2/12 09:39

    Гайхалтай

    ReplyDelete
  4. Ваав дарасхай.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.